Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга илтгэл тавина

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно. 

МҮЭХ-ны төв байр 4 давхарт

11:00 цагт Эрчим хүчний тариф нэмэгдэх тухай хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийн амьжиргааны байдлыг дордуулахгүй байх арга хэмжээг тусгаж ажиллахыг мөн иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулж, монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой хэд хэдэн чиглэлээр МҮЭ-ийн холбооноос Засгийн газар болон холбогдох газруудад санал, шаардлага хүргүүлнэ. 

ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнд

11:00 цагт Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд ШУА-ын судлаач эрдэмтэдтэй уулзалт зохион байгуулж, илтгэл тавина.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Барилгын ажилтны тарифт цалингийн зөрүүгийн төсвийг 2025 онд төсөвт тусгах талаар Сангийн сайд Б.Жавхлан, Барилгын сайд Ж.Батсуурь, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Төсвийн ажлын хэсэгт шаардлага гаргах тухай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэдэг компаниудын төлөөлөл "Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ" мэдээлэл хийнэ. 

Байгалийн түүхийн музейд 

12:00 цагт Монголын шуудангийн анхны марк "Элдэв очир"-ын 100 жилийн ойд зориулсан "Монгол марк -100" үндэсний үзэсгэлэн болно.