Уншиж байна ...

"Автобусны хуучин дугуйг хээлж, дахин ашиглах боломжтой болсон. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Автобусны хаягдал дугуйг дахин ашиглах шийдлийг туршжээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын хамт олон хуучин дугуйг шалгасны эцэст тусгай төхөөрөмжөөр хээлж, нийтийн тээврийн хэрэгсэлд дахин ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Гэхдээ дахин хээлсэн дугуй нь иргэдийн аюулгүй байдлыг хангах эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагад хандан эцсийн шийдвэрийг хүлээж байгаа юм байна.

"Хэрэв стандартад нийцвэл хаягдал болдог хуучин дугуйг дахин ашиглана. Энэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, татвар төлөгчдийн мөнгөөр дугуй авахыг багасгана" гэв.

Нийслэлийн хэмжээнд өдөр бүр 1,200 орчим автобус үйлчилгээнд явдаг бөгөөд замын түгжрэлийг бууруулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зөв, оновчтой зохион байгуулах талаар иргэдээс санал авч байгаа аж.