Уншиж байна ...

Эрүүл хооллох их амархан

ikon.mn
2 цаг 2 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Хүн амын эрүүл зохистой хооллолтын нэгдсэн мэдлэг түгээн ажилладаг Эмчилгээний хоол зүйч, Тиби Дайтус ХХК-ийн үүсгэн байгуулагч, Парис 2024 Олимпыг дэмжих хоол зүйн багийн ахлагчаар ажилласан С.Мөнхтуул зөвлөж байна. 

Эрүүл хооллох нь үнэхээр амархан.

Та өөрийгөө толинд хараад, эрүүл мэндийнхээ байдлыг эргэцүүлж бодоорой. Энэ бол таны 10-15 жилийн өмнөх хооллолтын үр дүн. Харин одоогийн хооллолтын дүн нь 10-15 жилийн дараа таны эрүүл мэндийн үзүүлэлтэд шууд нөлөөлнө.

Хооллолтын асуудлаа зөвөөр зохицуулж чадсанаар та эрүүл мэндийнхээ нэлээд том асуудлыг шийдсэн гэсэн үг.

Тиймээс хооллолтын аливаа асуудалд хандахдаа урт, удаан хугацааны эрүүл мэндээ бодож шийдвэр гаргаж байгаарай. Заавал энэ ч муу, зөвхөн энэ эсвэл аливаа нэг хүнс ганцаараа хортой гэсэн ойлголт байхгүй. Харин нэг төрлийн хүнсийг урт хугацаанд тогтмол хэрэглээд байгаа нь илүү асуудал үүсгээд байгаа юм. Ингээд бодохоор эрүүл хооллох маш энгийн амархан асуудал байгаа биз?

Өөрөө өөртөө тохирсон нас, хүйс, эрхэлж буй ажил хөдөлмөр, амьдран буй байгаль орчиндоо тохируулан, өвөө, эмээ, тэдгээрийн дээд үеийн хооллолтын суурь дээр тулгуурлан хүнсний 6 бүлэг / үр тариа, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо бага зэрэг өөх тос/ хүнсийг тохируулан хооллохыг эрүүл, зохистой хооллолт гэж хэлнэ.

зураг
 

Эрүүл хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөөг та www.tibi.mn цахим хуудас, Tibi - Хоол зүйн апп фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болохоос гадна таны хамгийн чухал туслах халаасны  хоол зүйч, гар утасны  TiBi апп-ыг андройд үйлдлийн системийн, Iphone-ий холбоосоос татаж авч зааврын дагуу хэрэглэж болно.

зураг
 

1. Жүжигчин Цэнд-Аюуш:

Асран хамгаалагч нараа хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндийн төлөө дараах 3 дүрмийг хэрэгжүүлье. Үүнд:

  • 1-т: Өдөр бүр хүүхдүүддээ 1 аяга сүү эсвэл тараг түүнтэй адилтгах ааруул ,ээзгий, бяслаг
  • 2-т: Өдөр бүр ямар нэгэн жимс 1 ширхэг
  • 3-т: Хүнсний ногоо 1 таваг буюу 200гр-г идүүлээрэй.

Эдгээрийг мөрдөхөд бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сайжруулан, дархлааг дэмжин санаа зовох зүйлгүй тайван ажиллаж болох нь ээ. Эрүүл байх илүү амархан

2. Тайландын лигийн 🥇аварга, Үнэ цэнтэй тоглогч /MVP/, Шилдэг довтлогч Т.Хангал: 

Хүүхдүүдээ нэг аяга сүүгээ уусан уу?

Хүүхдүүдээ өдөр бүр нэг аяга сүү эсвэл нэг аяга тараг зүсэм бяслаг, томоохон хурууд, бяслаг, ээзгий аль байгааг нь заавал идэж байгаарай. Ингэснээр өсгөлүүн, өндөр, эрүүл сайхан харагдана. Эрүүл байх илүү амархан.

3. Воллейболын шигшээ багийн тамирчин Хандаа: 

Хүүхдүүдээ өдөр бүр 200г хүнсний ногоо, жимс нэгийг заавал идэж байгаарай. Цэвэрхэн арьс, эрч хүчийг мэдрэх болно. Эрүүл байх илүү амархан.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.