Уншиж байна ...

П.Наранбаяр: Хөшигийн хөндийд инженер, байгалийн ухааны сургуулиудыг төвлөрүүлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Хөшигийн хөндий рүү шилжүүлэх болсон тухай асуудлыг тодруулав.

Тэрбээр “Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Хөшигийн хөндий рүү шилжүүлэх ТЭЗҮ болон шаардлагатай төсвийг нь шийдэх чиглэл өгсөн. Хөшигийн хөндий рүү энэ сургуулийг нүүлгэж байгаагийн ач холбогдол юу вэ. Ер нь Хөшигийн хөндийг ямар концепцтой хот болгоно гэж төсөөлж байгаа вэ. Сургууль нүүлгэх асуудал энэ концепцтой хэр нийцэж байгаа вэ” гэв.

Гишүүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр: Хөшигийн хөндийг их сургуулийн хотхон байгуулах концепцтой байгаа. 500 га газрыг Боловсролын яамны нэр дээр авсан. Тэнд олон улсын инженерийн сургуулийн төлөвлөлтийг БНХАУ-тай хамтраад хийж байгаа.

Үүний зэрэгцээ ШУТИС-ийн харьяанд байдаг Авто механик, инженерийн сургуулийг шилжүүлэх, үүнд шаардлагатай ТЭЗҮ-д шаардлагатай 800 сая төгрөгийн төсөв боловсруулсан. Тэнд хотхон хэлбэрээр инженер, байгалийн ухааны сургуулиудыг төвлөрүүлнэ. Хөшигийн хөндийн захиргаатай ярилцаад явж байгаа.