Уншиж байна ...

Монголчуудыг сүмод хөл тавихад гүүр нь болсон озеки асан Асанхикүни 77 насандаа өөд болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн озеки асан Асахикүни өнгөрсөн Мягмар гарагт Токио хотод 77 насандаа өөд болжээ. Тэрбээр чихрийн шижин өвчний хүндрэлээр нас барсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Асахикүни анх сүмод орохдоо жижиг биетэй байсан тул хүмүүс шүүгч хэмээн андуурдаг байв. Замналынхаа ид үед 120 кг жингээс илүү гарч байгаагүй ч мэргэжлийн сүмо бөхийн хоёр дахь дээд цол болох озеки болж байв.

Хоккайдогийн уугуул тэрбээр алдарт аваргууд болох Китаноуми, Важима, Таканохана нартай нэг үед барилдаж байсан юм.

Зодог тайлсныхаа дараа Ошима дэвжээний багш болсон тэрбээр 1992 онд Монголоос зургаан залууг сүмоч болгохоор авчирсан нь монгол бөхчүүдийг арлын оронд ноёлох гүүр болсон юм. Түүний шавь нараас Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар секиваки, комүсүби цолд хүрсэн билээ.

Асахикүни 65 нас хүрснээр түүний байгуулсан Ошима дэвжээ хаагдаж, бөхчүүд нь Томазүна дэвжээнд нэгдсэний дараа Кёкүтэнхо 37 насандаа Эзэн хааны цомыг өргөж, дээд амжилт тогтоосон удаатай.

Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Кёкүтэнхо Н.Цэвэгням Японы Токио хотын Кацүшика дүүргийн Аотод "Ошима" дэвжээгээ нээж, өрх тусгаарласан билээ. 

 

Эх сурвалж: The Japan Times