16:38 2024/10/25
Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн Баасан гарагт Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож мэдээлэл хийх хуультай.
Тэгвэл энэ удаад ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх ёстой байсан боловч "түр эзгүй" гэх шалтгааны улмаас чуулганы хуралдаанд оролцсонгүй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд биечлэн оролцохыг шаардав.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Сөрөг хүчин гээд байх юм. Ардчилсан Нам ХҮН хоёр чинь Засгийн газрыг бүрдүүлж буй гишүүд мөн. Эсвэл Л.Гантөмөр өөр нам болчихсон юм уу. Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Дэгээ өөрчлөх үү.
Ардчилсан Намын дарга нь илтгэл тавилаа, гишүүд асуулаа. Жинхэнэ жонхуу болж байна, ичмээр юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: УИХ-ын дэгийн тухай хуулийн 112-д ерөнхий сайдын мэдээлэл хийх асуудлыг зохицуулж өгсөн. Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд мэдээллийг өөрөө хийнэ. Шаардлагатай бол Засгийн газрын бусад гишүүнийг байлцуулна.
Гэтэл ямар хуулийн зохицуулалтаар тэргүүн шадар сайд мэдээлэл хийгээд, бид сонсоод сууж байгаа вэ. Дэгийн тухай хуулийг зөрчсөн ерөнхий сайдад ямар арга хэмжээ авах вэ.
Засгийн газар яагаад таалагдсан хуулийн заалтаа барьж орж ирдэг юм. УИХ бол Засгийн газрын харьяаны байгууллага биш. Ингэж давармааргүй байна. Ерөнхий сайдыг дуудаж оруулж ирье. АН-ынхныг энэ хуралдааныг хаяж гарахыг уриалъя.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр Н.Учрал сайдаас ерөнхий сайдын мэдээллийн талаар албан бичиг ирсэн.
УИХ-ын аравдугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд ерөнхий сайд мэдээлэл хийхээр товлогдсон боловч энэ хугацаанд түр эзгүй байгаа. Иймд Засгийн газрын тухай хуулийн 17.17.2-д заасны дагуу ерөнхий сайдын мэдээллийг тэргүүн шадар сайд хийнэ гэх албан бичиг ирүүлсэн.
Засгийн газрын тухай хуулийн 17.17.2-д ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, Хөгжлийн сайд орлоно гэж байгаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Өнөөдөр ерөнхий сайд түр эзгүй байгаа учраас чуулганы хуралдаанд мэдээлэл хийхийг хойшлуулж өгөх хүсэлтийг албан бичгээр би гаргасан.
Ерөнхий сайдын мэдээлэл хугацаандаа хийгдэх шаардлагатай гэсэн учраас Засгийн газрын тухай хуулийг баримталж, ерөнхий сайдын түр эзгүйд гэх үндэслэлээр тэргүүн шадар сайд мэдээлэл хийж байна.
15:22 2024/10/25
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар” мэдээлж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!