Уншиж байна ...

БЕГ: Хүүхдийнхээ гар утас, олон нийтийн сүлжээний хаягуудыг хүчээр шалгаж болохгүй

Г.Мөрөн, iKon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад чиглэсэн зөвлөгөөг өгч буй.

Өмнөх удаад таны хүүхэд дээрэлхэлтэд өртсөн бол яах вэ талаар зөвлөсөн бол энэ удаад таны хүүхэд бусдыг дээрэлхсэн бол яах нь зохимжтой тухай мэдээлэл бэлджээ.

Энэ үед та хүүхдийнхээ юу үзэж, ямар тоглоом тоглож, ямар дуу сонсож буйг ажиглах хэрэгтэй. Гэхдээ хүүхдийнхээ гар утас, олон нийтийн сүлжээний хаягуудыг нь хүчээр шалгаж огт болохгүйг анхааруулав. 

Хүүхэд бол томчуудын тусгал учраас өөрсдөөсөө эхлэн зөвөөр үлгэрлэхийг БЕГ-аас зөвлөсөн байна. Мөн ямар ч тохиолдолд хүүхэдтэй тайван ярилцаж, ярилцахдаа дууны өнгөндөө анхаара шаардлагатай юм.

зураг