Уншиж байна ...

Аравдугаар сарын 26-ны 13:00-22:00 цагт e-Mongolia системээр үйлчилгээ авах боломжгүй

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн үйлчилгээний цахим систем e-Mongolia-д маргааш буюу аравдугаар сарын 26-ны 13:00-22:00 цагт сайжруулалт хийхээр болжээ. 

Иймд дээр дурдсан хугацаанд үйлчилгээ авах боломжгүй болох тул хэрэглэгчид үйлчилгээ хэвийн болсны дараа хандахыг И Монгол Академи УТҮГ-аас зөвлөв. 

Тус байгууллага нь төрийн 86 байгууллагын 1,251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлсэн юм.