Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Та аль төрлийн хуримтлуулагч вэ?

ikon.mn
2024 оны 10 сарын 25
Сурталчилгаа

Мөнгөө хадгалах, хуримтлал бий болгох хэрэгтэйг хүн бүр ойлгодог ч хэрхэн яаж эхлэхээ тэр бүр мэддэггүй, эсвэл эхэлсэн ч тууштай байж чадалгүй дундаас нь үрчихдэг нь олон.

Танд ийм зүйл тохиолдож, яах учраа олохгүй яваа бол доорх асуултуудад хариулаад өөрийгөө ямар төрлийн хуримтлуулагч вэ гэдгийг олж мэдээрэй.

Ингэж өөрийгөө танин мэдсэнээр өөрийн хуримтлуулах дадал, зан төлөвийг тодорхойлж, өөрт тохирсон арга барилаар хадгалж эхэлбэл танд илүү амар байх болно.

0/6
1
2
3
4
5
6
Та зорилготой хуримтлуулдаг уу?
Үгүй
Тийм, гэхдээ зөвхөн боломж гарсан үедээ л хадгаламждаа мөнгө нэмдэг
Тийм, зорилго тавьж сар бүр тогтмол дүнгээр хуримтлуулдаг
Би захиалгат гүйлгээ тохируулан сар бүр цалингаасаа тогтмол дүнгээр мөнгө татуулдаг, иймдээ ч зорьсон дүнгээ амархан хадгалж чаддаг
Та мөнгөө хадгалахдаа банкнуудын хадгаламжийн хүү, нөхцөлийг харьцуулж хардаг уу?
Үгүй, бүх банкнуудын нөхцөл адилхан гэж боддог
Үгүй, би өөрийн ашигладаг банкандаа л хадгаламж нээдэг
Тийм, бусад банкнуудын талаар судлаагүй ч өөрийгөө өндөр хүүтэй банканд хадгаламж нээсэн гэж боддог
Тийм, би хадгаламж нээхдээ хадгаламжийн хүүг харьцуулж, шимтгэлгүй эсвэл хамгийн сайн нөхцөлтэй банкнуудыг судалдаг. Мөн хүүгийн өөрчлөлтийг тогтмол шалгаж харьцуулдаг
Та мөнгөө хаана хадгалдаг вэ?
Би мөнгөө харилцах дансандаа хадгалдаг
Цалингаас үлдсэн мөнгөө хуримтлал болгон хадгалдаг
Сар бүр цалингаас автоматаар татдаг үйлчилгээг тохируулсан тул тогтмол дүнгээр хадгалдаг
Хугацаанаас шалтгаалж сонголтоо хийдэг. Богино болон дунд хугацааны зорилгодоо өндөр өгөөжтэй хадгаламж нээх эсвэл хүүгээс хүү тооцдог хадгаламж сонгодог. Харин урт хугацааны зорилгодоо хөрөнгө оруулалтын данс ашиглан, өгөөжөө нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлдэг
Та гэнэтийн орлогоо (жишээ нь, шагнал, бэлэг) хэрхэн удирддаг вэ?
Нөхцөл байдлаас шалтгаалан заримдаа хуримтлуулж, заримдаа хэрэгцээтэй зүйлдээ зарцуулдаг
Би хагасыг нь хуримтлуулж, үлдсэнийг нь зарцуулдаг
Боломж олдвол бүхэлд нь хадгаламждаа хийдэг
Би санхүүгийн зорилгодоо тулгуурлан гэнэтийн орлогоо хэрхэн хамгийн үр дүнтэй зарцуулах талаар төлөвлөгөө боловсруулдаг
Та захиалгат гүйлгээ буюу данснаас данс руу тодорхой давтамжтайгаар тогтмол дүнгээр автоматаар шилжүүлэг хийдэг үйлчилгээ ашигладаг уу? Тийм бол захиалгын дагуу гүйлгээ хийгдсэн эсэхийг хамгийн сүүлд хэзээ шалгасан бэ?
Мэдэхгүй байна
Би захиалгат гүйлгээг ашигладаггүй. Би цалингаа ашиглаад илүү гарсныг нь л хадгалдаг
Хэзээ сүүлд шалгаснаа санахгүй байна
Өнгөрсөн сард би орлого, зарлагаа хянахдаа шалгасан
Та дансны үлдэгдлээ шалгах дуртай юу?
Дансныхаа үлдэгдлийг шалгах нь намайг стресстүүлдэг учраас аль болох зайлсхийдэг
Үгүй, би дансаа шалгах дургүй учраас автомат хяналтын систем ашигладаг
Би дансаа тогтмол шалгаж, боломж гарвал хуримтлалдаа мөнгө нэмдэг
Би дансныхаа үлдэгдлийг байнга шалгаж, орлого, зарлагыг хуваарийн дагуу бүртгэж хянадаг

Түр хүлээнэ үү...