Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ
Улсын Филармони нь Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөрт зориулан жил бүр хүүхэд багачуудад зориулсан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил тус уламжлал шинэ хуудсаа нээж Баянмонгол биг бэндийн уран бүтээлчид хүүхэлдэйн болон анимэ кинонуудын шилмэл хөгжмийг анх удаа тайзнаа амилуулах гэж байна.
Уг тоглолт нь хүүхэд залуучуудад зориулагдсан боловч эцэг эхчүүдийг ч мөн дурсамжаар аялуулах онцгой хөтөлбөрүүдээс бүрджээ. Тухайлбал: The Incredibles (Гайхамшигт гэр бүл), Aladdin, Monsters, Inc. (Мангасуудын ертөнц), Super Mario, Cowboy Bebop, The Mask, Star Wars зэрэг дэлхийд алдартай бүтээлүүдийн хөгжим багтжээ.
Улсын Филармонийн энэхүү тоглолт хүүхэд залуусын төсөөлөл, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Тоглолтын мэдээлэл:
📍 Хаана: Улсын Филармонийн концертын танхим
📅 Огноо: 2026 оны 5-р сарын 30
🕑 Цаг: 14:00 | 16:00
🎟 Тасалбар: 20,000₮
📞 Дэлгэрэнгүй: 7011-8012 | 8800-3041
🎟Цахим тасалбарыг: ticket.mn/event/3101
Биет тасалбарыг:
👉 Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
👉Shangri la mall B1 давхар М trip
👉Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
👉Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол, Номин Юнайтед, Номин Макро салбарууд/
👉Улсын Филармонийн Касс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

