Цонжин Кибер Боардинг сургууль бага ангиасаа олон улсын science суурьтай Cambridge-ийн хөтөлбөрөөр хичээллэнэ
Сүүлийн жилүүдэд дэлхийн боловсролын чиг хандлага “хүүхэд онц сурч байна уу?” гэдгээс илүү “хүүхэд юу ойлгож, хэрхэн бодож, асуудлыг яаж шийдэж байна вэ?” гэдэг асуулт руу шилжиж байна.
Ялангуяа бага ангийн боловсролын түвшинд хүүхдэд зөвхөн уншиж, бичиж, бодож сургах нь хангалтгүй болжээ. Харин хүүхэд багаасаа ажиглах, асуух, турших, тайлбарлах, дүгнэх, өөрийн бодлоо илэрхийлэх чадварт суралцах нь ирээдүйн академик болон амьдралын суурь чадварын нэг хэсэг болж байна.
Кэмбриджийн бага ангийн хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан өргөн хүрээтэй, тэнцвэртэй боловсрол олгоход чиглэдэг. Англи хэл, математик, science зэрэг үндсэн чиглэлүүдээс гадна сурагчийн бүтээлч сэтгэлгээ, илэрхийлэх чадвар, wellbeing, digital literacy, computing зэрэг орчин үеийн чадваруудыг хамтад нь хөгжүүлэх боломжтой гэдгээрээ онцлог.
Science суурьтай сургалт гэдэг нь хүүхдэд шинжлэх ухааны нэр томьёо цээжлүүлэх тухай ойлголт биш. Харин хүүхэд “яагаад?”, “яаж?”, “хэрвээ тэгвэл юу болох вэ?” гэж асууж сурах тухай юм.
Бага ангийн хүүхэд байгаль, орчин, хүний бие, амьтан, ургамал, хөдөлгөөн, гэрэл, ус, агаар, материал, өдөр тутмын үзэгдлийг сонирхдог. Энэ сонирхлыг зөв хөтөлбөрөөр чиглүүлбэл хүүхэд зөвхөн хариулт сонсдог биш, өөрөө ажиглаж, туршиж, харьцуулж, тайлбарлаж, дүгнэлт гаргадаг суралцагч болж төлөвшдөг.
Цонжин Кибер Боардинг сургуулийн хувьд энэ нь зөвхөн нэг хичээлийн шинэчлэл биш юм. Харин бага ангиас нь эхлэн хүүхдийн сэтгэх арга барилыг өөрчлөх, аливаа зүйлийг өнгөцөөр хүлээж авах биш, учир шалтгааныг ойлгох, нотолгоонд тулгуурлан бодох чадварыг хөгжүүлэх томоохон алхам юм.
Олон улсын үнэлгээний байгууллагуудын тодорхойлж буйгаар ирээдүйн сурагчдад хамгийн чухал чадваруудын нэг нь science literacy буюу шинжлэх ухааны бичиг үсгийн чадвар юм. Энэ нь хүүхэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэгтэй байх биш, харин бодит амьдралд тулгарч буй асуудлыг шинжлэх ухаанч байдлаар ойлгох, нотолгоо ашиглан тайлбарлах, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, зөв шийдвэр гаргах чадвартай байхыг хэлдэг.
Жишээлбэл, хүүхэд ургамал яагаад ургадаг вэ, ус яагаад ууршдаг вэ, сүүдэр яагаад үүсдэг вэ, материалууд яагаад өөр өөр шинж чанартай байдаг вэ, хүн яаж эрүүл амьдрах вэ гэх мэт энгийн мэт боловч гүнзгий ойлголтуудыг ажиглалт, туршилт, хэлэлцүүлэг, тайлбар, дүгнэлтээр дамжуулан сурдаг.
Энэ төрлийн сургалт нь хүүхдийн логик сэтгэлгээ, асуудал шийдэх чадвар, анхаарал төвлөрөл, хэл ярианы илэрхийлэл, багийн ажиллагаа, өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлдөг.
Боардинг сургуулийн орчин үүнийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх давуу талтай. Учир нь сурагчийн нэг өдөр зөвхөн хичээлийн цаг дээр дуусдаггүй. Өглөөний хуваарь, үндсэн хичээл, давтлага, секц дугуйлан, уншлага, төсөлт ажил, багшийн чиглүүлэг, дотуур байрны зохион байгуулалт гээд хүүхдийн өдөр тутмын амьдрал бүхэлдээ суралцах, хөгжих, дадал хэвшилтэй болох систем дотор явагддаг.
Мөн Цонжин Кибер Боардинг сургууль нь англи хэл, хятад хэл, математик, программ хангамж, график дизайн зэрэг гүнзгийрүүлсэн сургалтын чиглэлүүдтэйгээ Кэмбриджийн хөтөлбөрийг уялдуулснаар сурагчдыг олон талын чадвартай болгон хөгжүүлэх зорилготой.
Өнөөдрийн бага ангийн сурагчид ирээдүйд зөвхөн нэг мэргэжлээр хязгаарлагдахгүй. Тэд хиймэл оюун, инженерчлэл, анагаах ухаан, архитектур, дата, технологи, байгаль орчин, сансар судлал, дизайн, бизнес гээд олон салбар хоорондын мэдлэг шаардсан эрин үед амьдрах болно.
Тиймээс бага ангиас нь эхлэн science суурьтай, олон улсын стандарттай, асуулт асууж, туршиж, бодож, тайлбарлаж сургадаг хөтөлбөрөөр суралцуулах нь хүүхдийн ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг юм.
Ирээдүйн хүүхдэд зөвхөн мэдлэг хэрэгтэй биш. Түүнд бодох арга, асуух зориг, турших боломж, тайлбарлах чадвар, дэлхийтэй холбогдох хэл, технологийг ойлгох суурь хэрэгтэй.
Цонжин Кибер Боардинг сургууль энэ бүхнийг бага ангиас нь эхлэн цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







