Улаанбаатарт болох жүдогийн Их Дуулгад оролцох тамирчдын тоо 400 давлаа
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны цуврал тэмцээний нэг Улаанбаатарын Их Дуулга 23 өдрийн дараа болно.
''Лос Анжелес 2028' олимпын наадмын онооны цикл энэ тэмцээнээр эхэлж байгаа тул оролцогчдын цар хүрээ өмнөхөөсөө нэмэгдэх хандлагатай байна.
Одоогийн байдлаар албан ёсоор оролцохоор бүртгүүлсэн оролцогчдын тоо 52 орны 400 гаруй жүдоч болоод буй.
Франц, ОХУ бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 26 тамирчин оролцоно. Түүнчлэн Өмнөд Солонгос 23, Итали 21, Казахстан 20, Азербайжан 19, Израиль 17 тамирчны нэр өгчээ. Японы шигшээ баг Улаанбаатар Их Дуулгад оролцох бүрэлдэхүүнээ зарласан ч одоогоор албан ёсны бүртгэлд орж ирээгүй байна.
Улаанбаатар Их Дуулга тэмцээн ирэх зургаадугаар сарын 19-нөөс 21-нийг дуустал үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

