Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Уржигдраас нийслэлийн импортын тээврийн хэрэгслийн бүртгэл ердийн үзүүлэлтээсээ 35-40% өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод энэ оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаа Нийслэлээс уржигдар мэдэгдээд байгаа юм. 

Тус шийдвэрийн хүрээнд уржигдраас эхлээд нийслэлийн импортын тээврийн хэрэгсэл бүртгэх ердийн үзүүлэлт 35-40 хувь өссөн гэдгийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Хоёрдугаар сард Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянган авто машинаар тогтоохоор болсноос хойш ингэж өсөөгүй ч 7,8-р сард мөн тус шийдвэртэй холбоотойгоор 1-4 хоног импорт ихсэж байгаад багассан гэв.

Тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгох бол шалгуур, үзүүлэлтүүдийг тавьж байгаа юм.