ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх замд долгион үүссэн хэсгийг “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн Баасан гарагийн 23:00 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ талаар холбогдох албаныхан тайлбар өгөв.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ дарга Б.Одбаяр: Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-ний өдрийн өглөө 06:00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж, хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ. 

“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх: Бид Бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад авто замын тэгш байдал алдагдаж хэсэг долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан байвал авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градуст орвол технологи алдагдах учраас хучилт хийхгүй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжлүүлье" гэв. Ингэснээр нийслэлийн хэмжээнд авто замын засвар шинэчлэлийн ажлыг зогсоохоор болжээ.

Өнөөдрийн байдлаар дараах гурван байршлын замыг шинэчилж хөдөлгөөнийг нээжээ

  1. "Номин моторс" төвөөс "Титан" центр хүртэлх
  2. "Тэс петролиум" ШТС-аас 10-р хорооллын уулзвар хүртэлх
  3. Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто зам.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.212.119.226] 2024/10/22
Өөрсдөө явахгүй, үр хүүхэд, хань ижил, аав ээж, амрагууд нь ч энэ таьсан замуудаар нь явдаггүй болохоор л ингээд байдын боловуу даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.98] 2024/10/22
Цаг агаар магаараа харжийж замаа засдгүүмүү? дандаа бүтэлгүйтэж байхын, ер болж бүтэж байгаа юм байна уу
0 | 0 Хариулах
иргэний үг [103.41.93.107] 2024/10/21
Зүгээр тэгшхэн байсан зам дээр ингэж долгионтуулаад хийнэ гэдэг туршлагагүй муу компани гэсэн үг. Яаж тендер авсан нь сонирхолтой. Ер нь энэ баахан бонд зээл аваад яаруу сандруу ингэж зам засч завааруулахаа болимоор юмаа. Үхсэндээ ингээд яараад байгаан бэ. Хяналт бол зүгээр 0. Улсын мөнгөөр ингэж тоглохоо болиочээ. Тэгсэнээ баахан татвар нэмж дургүй хүргэнэ. Цаана чинь эхний ээлжинд яаралтай хийх ажлууд зөндөө байна. А бөөндөж авахын тулд чичирдэг биз...
5 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2024/10/21
тэр болтол сэгсэрүүлээд дуусах нь одоохон хуулж өвөл зам нөхлөг майхантай аргаараа хийж дуусга
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.114] 2024/10/21
өөрсдийн хөрөнгөө засна гэх овойсон хэсгийг нөхөөд явчихдаг дараа нь нөхөөс нь захаараа ховхроод улам том эсвэл олон газар хагардаг уг нь нэг мөсөн хучихдаа сайн хийх хэрэгтэй байгаа юм даа. Наад Трүйроад компанийн нөхдүүд чинь муу хийгээд байгаа юм биш үү, уулын зам, хурд хорооллын замуудыг гайгүй сайн хийсэн нөхдүүдээр хийлгээч
2 | 0 Хариулах
ЗОЧИН [122.201.31.165] 2024/10/21
ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙНА. ЗУН НАЙР НААДАМ ГЭЭД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХОТОД ЗУН ХҮН СЭЛҮҮХЭН ҮЕД ХИЙЖ БОЛОХ АЖИЛ. ХҮЙТЭРХЭЭР ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЭХЭЛХЭЭР БҮХ ЮМЫГ ДАВХЦУУЛДАГ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [122.201.31.165] 2024/10/21
ЗУНЫГ АЛДАЖ ӨВӨЛ ГЭЖ. ЗУН НАЙР НААДАМ ГЭЖ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХҮЙТЭНД ЗАМ ХУЧААД ТЭР НЬ ОВОЙЖ ХӨЛДӨӨД. АРЧААГҮЙ УЛС ШҮҮ. ТООЦОО СУДАЛГАА ЦАГ АГААРАА ХАРДАГГҮЙ. ОДОО ЗАМ ХУЧААД ХЭРЭГГҮЙ. ШӨНӨДӨӨ ДАН ХАСАХ РУУ ОРЖ БАЙНА.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.27.183] 2024/10/21
Sudalgaagui maluud zugeer mungu iddeg
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.140] 2024/10/21
Mongolchuud shuu dee
1 | 0 Хариулах
Зочин [218.212.186.104] 2024/10/21
Яарвал даарна
2 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2024/10/21
Замаа тавьж чаддаггүй замын компанид ахин ажил бүү өг.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.5] 2024/10/21
Хачин аалзнууд тендерийн мөнгө шааж байж аятахан ч баричихаж чадахгүй. НЗДТГ нь [хориотой үг] өвөл болж байхад замаа засна, ажлын уялдаа холбоо төлөвлөлт гэж байхгүй. Таарсан 2 хог шаарнууд нийлж төр барих юм дөө.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/10/21
энэ ямар трактор шиг явдаг хөл вэ хахаха
1 | 0 Хариулах
Иргэн [103.168.34.124] 2024/10/21
Ийм fakeroad компаниудыг хар жагсаалтад оруулж татвар төлөгчдийн мөнгийг буцааж татах хэрэгтэй!
7 | 0 Хариулах
иргэний үг [103.41.93.107] 2024/10/21
Яг зөв
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.163] 2024/10/21
ШӨНӨ ЖААХАН СОГТУУ ШААЧИЖЭЭ СОРРИ, ТЭГШ УСАА ТАВИАХАА МАРТАЖ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/10/21
Хэзээ ч тухайн компани нь өөрийн хөрөнгөөр засдаггүй байгаашөө. Харжил байгаарай. Ирэх жилийн төсөвтөө зам засвар гэж оруулаад дахиад л иднэ.
1 | 0 Хариулах
ugly [202.131.233.50] 2024/10/21
iim p-nuudiig har jagsaaltad oruulah, tusgai zovshoorliig ni tsutslah arga hemjee avdag bolochde. hariutslagiin togtoltsoo heregtei bn
1 | 0 Хариулах
иргэн [103.41.93.107] 2024/10/21
тэгмээр байгаамдаа. цүнхний компаниуд гэнэт гарч ирээд тендерт ялж нтр, тэгснээ халтуурдаад. ядаж чанартай халтуурдалдаа, ха ха, бонд гэдэг чинь өр шүү хүмүүсээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.158] 2024/10/21
Чааваас даа пизздаа монголын байж бгаа нь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.251] 2024/10/21
Засагт ч мөнгө байна, компанид нь ч мөнгө байна. Одоо өөр гэж дүгнэх вэ дээ. Хэдүүлээ үргэлжлүүлээд татвараа л төлөөд байя. Өөр олон ч жүжиг үзэх байх
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.251] 2024/10/21
Арай гоё долгиотуулжээ. Хучилт хийхдээ инжинер, захиаралууд нь гэртээ унтаж бж ээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.249] 2024/10/21
owol zam zasdag teneg... dargantsaruud
7 | 0 Хариулах
uhaan muutai darganaraa [59.153.114.249] 2024/10/21
tsaashdaa zam zaswaraa zunii ulirald 6 sariin 1 nees 9 sariin 1nd batgaagaad hiij sur okey niisleliin zamiin hogjiliin gazriin darga albaniihaan.
4 | 0 Хариулах
хуц [122.201.27.246] 2024/10/21
чадахгүй шүү бид нар, бид нар зунжингаа архидаж хөдөө гадаа аялана за дарга нараа дагуулж архидуулж байж энэ хэдэн тендерийг чинь олж авдаг юм за хаха
4 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.185.219] 2024/10/21
Долгион үүсэхээр яадаг юм ! Долгионтож явна гэсэн үг үү ! Харин зүгээр юм биш үү ! Зун нь алцайж архидаж хэвтчихээд өвөл болохоор замаа засах гээд гүйж байдаг Нянбактёри Нянборжуур гуай өөртөө дүгнэлт хийгээрэй !
4 | 3 Хариулах
Зочин [66.181.184.227] 2024/10/21
500 тэрбумын бондын мөнгөөр Нянборжуур утгаар нь танец эргэсэн. Захиалагчийн үнийн саналыг хэд дахин өсгөх нь ердийн үзэгдэл болчихлоо. Өнөөдөр энэ их мөнгө угаалтыг шалгах газар нэг ч алга. Жинхэнэ дураараа эвлэлдэн нэгдсэн байна.
20 | 0 Хариулах
Зочин [202.126.89.138] 2024/10/21
Мөнгөөр тоглож байна дөө
27 | 0 Хариулах
zochin [202.126.91.161] 2024/10/21
hutsoo yamar chinii mungu bish
1 | 20 Хариулах
Зочин [66.181.182.113] 2024/10/21
Тэгээд чиний мөнгө үү хужаа царайтай МАН төлгөн дарга баяраа
14 | 1 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/10/21
Бидний, бидний хүүхдийн мөнгө хар мал минь. Бидний ирээдүйд сайн сайхны төлөө зориулагдах ёстой мөнгө хэрэггүй урсаад байна. Ухаанд нь ухна ишиг үүрлэчихсэн үхэр минь
1 | 1 Хариулах
иргэн [103.41.93.107] 2024/10/21
Бонд бол улсын өр, Чи болон чиний үр хүүхэд төлнө. Харин дарганцарууд дахиад нэмж өр тавьж идсээр л байна. Чи төлсөөр л байна хэрэв тэмцэхгүй бол...
0 | 0 Хариулах