Уншиж байна ...

Амралтын өдрүүдэд нийслэлийн долоон байршилд замын хөдөлгөөн хаагдана

Б.Манлай
2 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

25 дугаар эмийн сан болон Нарны зам, УБТЗ-ын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг шинэчилж, өнөөдөр хөдөлгөөнийг нээжээ.

Харин дараах долоон байршилд өнөөдөр авто замыг хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

зураг
 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС