Уншиж байна ...

Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөөтэй хүртэлх замыг өнөөдөр орой хааж, нийтийн тээврийн 22 чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотой Энхтайвны гүүрнээс урагш Тэмээтэй хөшөөтэй уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас хааж, шинэчлэх хуваарьтай байна.

Замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний Даваа гарагийн 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Энэ үеэр нийтийн тээврийн автобусны 22 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болсон байна.

Тодруулбал М:3, Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:18Б, Ч32Б, Ч:34, Ч:42, Ч:44, Ч:50, Ч:52, Ч:53, Ч:55, Ч:58, Ч:61, Ч:65, Ч:69Б, Ч:71, Ч:72, Ү:31, Х:19, ШҮ:2 чиглэлийн автобуснууд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ гэж НТБГ-аас мэдээллээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

2022 онд Энхтайвны гүүрний хоёр талд явган хүний болон дугуйн замтай болгож байсан юм.