Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу энэ сарын 27-ны Ням гарагт 11:00 цагаас болох Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном тэргүүтэй улсын цолтой 29 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Сонирхуулахад тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх найман сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд гурван сая, дунд шөвөгт шалгарвал нэг сая төгрөгийн шагнал авах аж.

Нийслэлийн өдөрт зориулсан барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж байсан бол 2022 онд улсын аварга О.Хангай өнгөлж байв.