Уншиж байна ...

Чингис хаан үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

Г.Мөрөн, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингис хаан үндэсний музей өвлийн цагийн хуваарьтаа шилжсэн байна.

Ингэснээр Мягмар гарагт амарч, бусад өдөр 09:00-17:00 цагт ажиллах юм. Харин тасалбар борлуулах цэг нь 16:00 цагт хаахаар байна. 

Тус музейг бүрэн үзэхэд дунджаар 3-4 цаг зарцуулагддаг тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей нь 17:00 цагт хаана гэдгийг анхаарна уу. 

Музейн тухай хуулийн дагуу 16 хүртэлх насны хүүхдүүд музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой.