Уншиж байна ...

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "AFC Challenge" тэмцээн Монголд болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Энэ жилийн хөлбөмбөгийн улирлаар Азийн Хөлбөмбөгийн Холбоо (АХХ)-ны шийдвэрээр клубийн түвшинд шинэчлэл хийх шийдвэр гаргасан. 

Тодруулбал тивийн хэмжээнд дөрвөн гол тэмцээнийг шинэ бүтэцтэйгээр зохион байгуулахаар болжээ. 

  • AFC Champions League Elite
  • AFC Women's Champions League
  • AFC Champions League Two
  • AFC Challenge League

Азийн хөлбөмбөгийг илүү өрсөлдөөнтэй болгох зорилготой тус тэмцээнд Монгол Улс анх удаа AFC Challenge League тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болсон юм. Тус тэмцээнд Азийн хөлбөмбөгийн лигт түрүүлсэн эсвэл тодорхой байр эзэлсэн багууд оролцох эрх авдаг.

Өнгөрсөн жилийн Монголын Дээд Лигийн аварга "Сэлэнгэ Прэсс Фалконс" баг энэ удаагийн тэмцээнд оролцоно. 

Тэмцээний сугалаа өнгөрсөн наймдугаар сарын 22-нд АХХ-ны төв байранд болох Малайзийн Куала Лумпур хотод болсон. Энэ үеэр "Фалконс" баг гуравдугаар хоргоноос зүүн бүсийн "E" хэсэгт сонгогдсон юм. 

Энэ хэсэгт Индонезийн "Мадура Юнайтед" болон Камбожийн лигийн аварга "Преа Хан Рич" баг орсон билээ. 

Хэсгийн шатанд эхний хоёр байр эзэлсэн баг хасагдах шатанд өрсөлдөх юм. Маргааш буюу энэ сарын 27-нд Монголын "Фалконс" баг Индонезийн багтай хүч сорих бол 30-нд Камбожийн аваргуудтай өрсөлдөнө. Улмаар ирэх сарын 2-нд зочин багууд хоорондоо тоглосноор дараагийн шатанд өрсөлдөх багууд тодрох юм. 

 

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Зураг
51 минут