Уншиж байна ...

Бие даалтын долоо хоногт багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулахыг Боловсролын яамнаас мэдэгдэв

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий боловсролын сургуулиуд аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 2-нд "Бие даалтын долоо хоног"-ийг зохион байгуулна.

Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах талаар Боловсролын Ерөнхий Газраас мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан "бие даалтын долоо хоногт багш нарт цалин тооцохгүй” гэх мэдээлэл олон нийтэд цахим сүлжээнд цацагдсан нь худал мэдээлэл болохыг Боловсролын яамнаас мэдэгдэв. Мөн тухайн долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна гэдгийг мэдээлэв.