Уншиж байна ...

"Бие даалтын долоо хоног"-т сурагчид ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Г.Мөрөн, iKon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулиуд аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 2-нд "Бие даалтын долоо хоног"-ийг зохион байгуулна.

Энэ хугацаанд бага ангид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг Боловсролын Яамнаас танилцуулав. 

Тодруулбал

  • Бие даалтын долоо хоногт ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ.
  • Музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.

Мөн Боловсролын Ерөнхий Газраас тодруулахад дунд болон ахлах ангийн сурагчид ч "Бие даалтын долоо хоног"-оор танхимын бусаар хичээллэнэ гэдгийг мэдэгдэв.

Зохион байгуулах үйл ажиллагаа, түүнд сургуулийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн оролцох, юу хийх талаарх зөвлөмжийг дараах бичлэгээр хүргэж байна.

https://www.facebook.com/watch?v=1555971288396180