Уншиж байна ...

ДБНХ-ны залуучуудын ДАШТ-д манай улсаас 12 тамирчин оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны 23 хүртэлх насны залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 21-нээс 27-ныг дуустал Албанийн Тиранад болох юм.

Энэ удаагийн тэмцээнд 650 тамирчин оролцож буй. Тодруулбал чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрөлд 240, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээнд 184 тамирчин хүч сорино.

Харин манай улсаас эмэгтэй найм, эрэгтэй дөрвөн тамирчин энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөх аж.

ЭМЭГТЭЙ 

  • 50 кг: Мөнхбатын Мөнхгэрэл
  • 53 кг: Чинболдын Отгонтуяа
  • 55 кг: Баянмөнхийн Отгонтуяа
  • 59 кг: Бямбасүрэнгийн Хулан
  • 62 кг: Болдсайханы Хонгорзул
  • 65 кг: Батсүхийн Ганцэцэг
  • 68 кг: Түвшинжаргалын Энхжин
  • 72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа

ЭРЭГТЭЙ

  • 57 кг: Сарантуяагийн Жигүүр
  • 70 кг: Эрдэнэбатын Төгсжаргал
  • 74 кг: Батсүхийн Батбаяр
  • 125 кг: Энхтүвшингийн Батмагнай