Уншиж байна ...

Ц.Төрхүү: Гүнтийн давааны хойд хэсэг халтиргаатай болсныг хэвийн байдалд оруулсан

Д.Янжиндулам, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот орчмын цас цэвэрлэгээнд зориулж 6,000 гаруй тонн давс, 4,700 орчим тонн бодис нөөцөлжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Судалгаанаас харахад өмнөх жилүүдэд Улаанбаатар хотод жилд 3,700-5,400 тонн давс, 2,300-4,700 тонн бодисыг хэрэглэж байсан.

Энэ жилийн хувьд 6,000 гаруй тонн давс, 4,700 орчим тонн бодис нөөцлөөд байна.

Өнгөрсөн шөнө 430 орчим тонн давс, 85 тонн бодисыг халтиргаа гулгаатай даваа, гүвээнд цацлаа.  Энэ ажилд 200 гаруй машин, техник,  33 ТҮК-ийн 1,500 хүн ажиллаж байна. Одоогийн байдлаар даваа гүвээний халтиргаа гайгүй.

Өчигдөр Гүнтийн давааны хойд хэсэг халтиргаатай болсныг хэвийн байдалд оруулсан. Хоолтын даваан дээр машинууд бөглөрсөн асуудал гарсан.

Нийслэлийн зургаан дүүргийн ТҮК-уудын машин, техникийн 40% нь шинэчлэгдсэн. Анхны цаснаар Улаанбаатар хотын захын дүүргүүдийн зам талбайг том оврын, төв хэсгийнхийг жижиг машин, техникээр цэвэрлэлээ" гэж мэдээлэв.

Нийслэл хот руу орох, гарах томоохон даваануудад жолооч нарт зориулж элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, байршуулжээ.