ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Чайна Энержи” групп Монгол Улстай тогтвортой, урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 10 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллажээ.

Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон байна. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэжээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа. 

2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпорац (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпорац түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацтай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацын ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.29] 2024/10/22
Чайнад бас боов үмхүүлж байхад гэмгүй. Монголчууд л ганц чайна боов үмхэх ёстой ч биш .
0 | 4 Хариулах
Зочин [139.5.219.29] 2024/10/21
РИКСБизнес 2 минут уншина БРИКС нефтийн худалдааны 78 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр шийдэж, ам.доллараас татгалзаж байна
0 | 4 Хариулах
Зочин [103.161.242.156] 2024/10/21
төрийн албадын шат шатанд суусан албан тушаалтнууд төсвийг чинь ховх сороод байна ойлгож байнуу
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.168] 2024/10/21
НҮҮРС АВЖ БАЙГААДЭЭР НЬ ХУРДАН ХУРДАН ЗАРАХДЭЭР Л ТОЛГОЙ ГОО ГАШИЛГАХАД БОЛНО. ҮХЭЖ ХЭВТСЭН ХБАТТУЛГА П ИСДАГААС БОЛЖ 20 ЖИЛ НҮҮРСЭЭ ХУРДАН ЗАРЖ ЧАДААГҮЙ ЯМАР ИХ БОЛОМЖ АЛДАГДАЖ ГАРЗ ГАРВАА ЦЦЦ ХБАТТУЛГЫГ ГАЦААХ ХООРОНД ОРОС ХЯТАДАД НҮҮРСЭЭ НАРИЙН ЦАРИГ ТАВЬЖ ЭКСПОРТОО 20ДАХИН ӨСГӨСӨН
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.34] 2024/10/21
Монголоос нефть сайн хайцгаа. Ийм том нутгаас дөнгөж нэг сая тонн хүрэхгүй нефть олборлож байдаг гэтэл Кувейт манай томоохон сумын газар нутагтай ижил боловч жилдээ 150 сая тонныг олборлож байна. Манай Дорнод аймгийн цаахан байдаг Дачины нефтийн ордоос хятадууд жилд 22 сая тонн нефть олборлож байна.
0 | 3 Хариулах
Зочин [108.147.36.67] 2024/10/21
Нөгөө женко батлага хаана явна….гитадууд нарийхан төмөр үамаар танкаа ачаад ороод ирэх нь байна….
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.11] 2024/10/21
Монголд газрын тос олборлож байсан "Дачин тамсаг" компанийг нь элдвээр нүд үзүүрлэн хавчиж хатгасаар байгаад ажлыг нь зогсоосон улс ямар нүүрээр ийм санал тавьж чадаж байнаа???
2 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [15.204.97.197] 2024/10/21
Ок
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.195] 2024/10/21
Хуцаад л явах юм даа.Газрын тосны хайгуулыг эрчимжүүлнэ гэж, угаасаа үлгэр болно.Увсад хайгуул хийх гэсэн чинь Хүрэлбаатар нь улс төрөө бодоод ардуудтайгаа нийлж хөөж явуулсан. Угаасаа олигтой юм гарахгүй талбайд хайгуул хийсэн бол улсад, орон нутагт, хайгуулын компанид, ажиллагсадад гээд хэрэгтэй байсан.Одоо Ховдын бүх гишүүд нь халзан бүрэгтэй гэж ордоо ашиглахгүй гээд хэлсэн байдалтай, засаг нь явуулна гээд лиценз өгсөн дунд нь гөлөг болсон яваа.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2024/10/21
Оюун Эрдэнэ сайн ажиллаад байгаа даа. Даанч нөгөө масс нь гэж
0 | 3 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/10/21
Цахилгаан станц концессоор бариулж ашиглуулж болохгүй шүү өөрсдөө барьж ашиглахаа бодох хэрэгтэй
1 | 4 Хариулах
Зочин [66.181.184.227] 2024/10/21
МЕГА төслийг амжилттай хэрэгжүүлж чаднаа л гэвэл дэлхийн хэмжээний том компануудтай хамтрах хэрэгтэй.Тэрнээс юу нь ч ..хэн нь ч мэдэгдэхгүй оффшор бүсийн Кампучи компани авчирчихаад ирчихээд том төсөл яриад байвал хэзээ ч ажил хийж чадахгүй. CNPC, CHINA ENERGY г.м компанууд дэлхийн топ-100 багтдаг компанууд .ОЭ одоо зөв замаар явж эхлэх нь зүйтэй.
8 | 1 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/10/21
Хятад: хамтраад хайгуул олборлолт хийе. оркстан: яахын бэ, манайхаас л аваач. Мал үхэр: өө тэгий2 ахаа💩
7 | 1 Хариулах
зочин [103.57.94.236] 2024/10/21
Нэг талаасаа газарын тосоо хятад руу зөөвөрлөж байдаг энд эрж хайх тухай ярьж байдаг акулууд залгих гээд байна даа
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.149] 2024/10/21
БОЛЖ БАЙНА ХЯТАДУУДТАЙГАА АЖИЛЛААД БАЙХ ХЭРЭГТЭЙ ОРОСУУДАД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД, БАРУУНЫХНЫГ ХӨӨГӨӨД ЯВУУЛЦАН УЛС ЧИНЬ УРАГШАА Л ГЭНЭ ШД ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУНА ШҮҮ
14 | 3 Хариулах
Зочин [59.153.113.29] 2024/10/21
оросуудад дээрэлхүүлсэн хэн бгаа, хуцаад байгаарай
1 | 17 Хариулах
Зочин [202.126.89.149] 2024/10/21
ЭКСПОРТОО 70 ХУВЬ ИМПОРТ ОРОСООС ТАТВАРГҮЙ БАЙЖ ДЭЭРЭЛХҮҮЛЭЭГҮЙ ЮУ ТЭГЭЭД ХАР МАЛ МИНЬ
8 | 1 Хариулах
Зочин [138.199.21.217] 2024/10/21
Iim ym medkuee mal shigee bolchihson garuud shd naaduul chin tsutsutsu
0 | 0
Зочин [66.181.191.241] 2024/10/21
ороз монголын найрамдал үүрд мөнк ээ гэшш малчин [хориотой үг] хахаха
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.227] 2024/10/21
Чи малаа
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.29] 2024/10/21
муусайн хужаа нар их байх шив дээ, за яах вэ
0 | 2 Хариулах
Зочин [66.181.188.251] 2024/10/21
Хамтрахад буруудах юу байхав дээ. Наймаагаа зөв хийхэд Монгол Улсад Ерөнхий сайд биш, жинэхэн мэргэшсэн Худалдааны яам хэрэгтэй.
10 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/21
Мэргэшсэн гэхээр л хэцүү дээ, бөөн арын хаалга танил тал.
0 | 0 Хариулах