Уншиж байна ...

Ирэх 10 хоногт нийт нутгаар тогтуун, салхи шуурга багатай. Дулаан байна

М.Батчимэг, ikon.mn
15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх 10 хоногийн буюу аравдугаар сарын 21-30-ны өдөр хүртэл цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар аюулт болон гамшигт үзэгдэл болсон байна. 

Цаг уурт 5-9 мм хүртэлх нойтон их цасыг цаг агаарын аюултай үзэгдэлд хүрлээ гэж үздэг бол 10 мм буюу түүнээс их нойтон цасыг гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ гэж үздэг аж.

Ирэх 10 хоногт нийт нутгаар тогтуун, салхи шуурга багатай. Өдөртөө агаарын температур дулаарах юм байна. 

Хур тунадас: 

  • Аравдугаар сарын 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр 
  • Аравдугаар сарын 24-нд Алтай, хангай уулархаг нутгаар 
  • Аравдугаар сарын 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орох юм байна. 

Салхи, шуурга 

Ихэнх хугацаанд секундэд 5-10 м байна. 

Агаарын температур

  • Аравдугаар сарын 22-ноос эхлээд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаахан байна.
  • Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус дулаахан байна.
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. 
Улаанбаатар хот 

Аравдугаар сарын 25-нд өдөртөө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. 

Агаарын температурын хувьд аравдугаар сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч 4-9 градус, шөнөдөө 1-6 градус дулаан байх төлөвтэй байгаа юм байна.