Уншиж байна ...

"Говь гурван сайхан" уран бүтээлийн аудиог шинээр бичиж дүрсжүүлжээ

М.Батчимэг, ikon.mn
43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын филармонийн үзвэрийн 52 дах удаагийн нээлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 

Улсын филармони шинэ улирлын нээлтээ энэ сарын 24-ны өдөр хийх юм байна. Тоглолт Ж.Ф.Хендэл, И.С.Бах, И.Ф.Стравинский, Ф.Лист, Л.В.Бетховен, Г.Холст зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс хөтөлбөрөө бүрдүүлсэн байна. 

МУАЖ, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 97 жил, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 67 жил, “Говь гурван сайхан” симфони чуулбарын 57 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.

Эдгээр ойг тохиолдуулан 1971 онд зохиогдсоноосоо хойш дахин сайжруулсан аудио бичлэг хийгдээгүй байсан "Говь гурван сайхан" уран бүтээлийг дахин симфони оркестроор аудио болгож дүрсжүүлжээ. Түүнчлэн уг бүтээлээс сэдэвлэн зурсан зургаар торгон алчуурыг тодорхой хязгаартайгаар гаргахаар болсон байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав