Уншиж байна ...

ULE компани Шлангны Механик ажилд авна

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 11 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний тухай

ULE компани нь Их Британийн үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох JCB брэндийн тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дилер юм. Мөн гидрийн системийн өндөр даралтын шланг үйлдвэрлэгч Италийн Manuli, Америкийн Parker, Германы HansaFlex-ийн албан ёсны дилерээр ажиллаж байна. Бид 2007 оноос хойш монголын уул уурхай, зам, барилгын салбарт тогтвортой ажиллан хөгжиж одоогоор 100 гаруй мэргэжилтэн, Улаанбаатар хотод засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв, агуулах болон орон даяар 10 салбар үйлчилгээний төвтэйгөөр ажиллаж байна.

ULE харилцагчдадаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх энгийн зорилготой, улс орондоо дэлхийн хэмжээний бизнесийн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олон.

ULE компанийн сошиал сүлжээг дагаарай!

Ажлын байрны талаар

  • Хөдөө орон нутаг, уурхайд байрлах салбаруудад ростер буюу ээлжээр ажиллаж, өргөн сонголттой гидравлик шланг, холбогч хэрэгслийг ашиглан өндөр даралтын шлангыг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэх шлангны механикын ажлын байранд эрч хүчтэй залуусыг урьж байна.
  • Энэхүү ажлын байр нь маш сонирхолтой, өсөж хөгжих, өөрийгөө сорин амжилтад хүрэх боломж олгодгоороо онцлогтой. 

Тавигдах шаардлага

  • Механик инженер мэргэжилтэй
  • 5+ жилийн ажлын туршлагатай
  • Авто, хүнд машин механизм, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай  бол давуу тал болно
  • Аюулгүй байдал, Чанарт онцгой анхаарал хандуулдаг
  • Машин механизм, багаж хэрэгсэлтэй ажиллах, хэмжих хэрэгслийг онцсайн ашиглах чадвартай
  • Ажлын өндөр ёс зүйтэй
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Microsoft Office программ эзэмшсэн

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгох цалин ур чадвараас хамааран сарын 3,000,000 - 8,500,000 төгрөг байна. Цалин доорх бүрдэл хэсгүүдтэй:
    • Үндсэн цалин
    • Уурхайн нэмэгдэл
    • Борлуулалтын урамшуулал
    • Илүү цагийн болон бусад нэмэгдлүүд 
  • Орчин үеийн хамгийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж дээр ажиллах
  • Туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж

Шалгаруулах үйл явц

  • 2024 оны 10 сарын 28-ны дотор доорх холбоосоор орж манай онлайн өргөдлийг бөглөнө. Мэдээллээ аль болох дэлгэрэнгүй бөглөхийг хүсье.
  • Ажилд орох хүсэлтийг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
  • Тохирох хүсэлт гаргагчийг дараагийн шатны ярилцлагад урих болно.
  • Хоёр дах шатны ярилцлагад тэнцсэн бол ажлын гэрээг санал болгоно.

ULE компани нь шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхдаггүй, ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд тэгш боломж олгодог ажил олгогч юм.

Танд зайлшгүй тодруулах зүйл байвал бидэнтэй hr@ule.mn мэйл хаягаар эсвэл 7595 0801 #5 утсаар холбоо барих боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.