ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/20-НД НИЙТЛЭГДСЭН
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарыг хүртэл өвлийн дугуй ашиглах СТАНДАРТТАЙ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд найман сарын хугацаанд өвлийн дугуй ашиглах стандартын шаардлагатай байдаг.
Харин тавдугаар сарйн 15-наас есдүгээр сарыг хүртэл дөрвөн сарын хугацаанд зуны дугуй ашиглах стандарттай.
Иймд жолооч, тээвэрчид өвлийн дугуйгаа сольж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зөвлөлөө.
Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөөдөр 14:00 цагийн байдлаар:
- Төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар бороо орж байна.
- Говийн аймгуудын нутгаар салхины хурд 10-17м/с, зарим үед 26м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилж байна.
- Агаарын температур Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховдын хойд талын сумдаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнө талын сумдаар нэмэх (+) градустай, бусад аймгуудын нутгаар хасах (-) градустай байгааг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
