Уншиж байна ...

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА: LIFEBUOY брэнд Олон улсын халдвараас сэргийлэлтийн 7 хоногт нэгдлээ

ikon.mn
3 цаг 39 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг

“Нано Интернэйшнл" ХХК нь Дэлхийн шилдэг Unilever, Pepsico, Beiersdorf, Reckitt Benckiser, Dr Pepper and Snapple, Perfetti Van Melle, TZMO зэрэг 20 гаруй компаниудын албан ёсны дистрибьютерээр ажиллаж 3000 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэдээ түгээн 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн боловсролыг дэмжих олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан, хамтран ажилласаар ирсэн билээ.

“ОУ-ын халдвараас сэргийлэх 7 хоног”-ийг тохиолдуулан Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй “Халдварын сэргийлэлт дээр сэрэмж бүү алд” үйл ажиллагаанд “Нано Интернэйшнл” ХХК нь дэлхийн алдарт Unilever компанийн 130 жилийн түүхт Lifebuoy брэндийн бактерийн эсрэг саванг дэмжлэг болгон хүлээлгэн өгч хамтран ажиллалаа.

зураг
 

“Дэлхийн Гар Угаах Өдөр” болон “ОУ-ын халдвараас сэргийлэх 7 хоног”-ийг онцолсон энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн орчинд халдвараас сэргийлэх, эмч, эмнэлгийн ажилчид болон эмчлүүлэгч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гар угаах ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготойгоор эмчлүүлэгч иргэд, эмнэлгийн ажилчдад Lifebuoy бактерийн эсрэг саванг гар зөв угаах дараалал бүхий зурагт хуудасны хамт бэлэглэсэн юм.

Түүнчлэн, эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын алба дотоод салбар нэгжүүдийн эмч, ажилчдад халдвар хамгааллын сургалт амжилттай зохион байгууллаа.

зураг
 
зураг
 
зураг
 

Гараа савандаж угаах нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэдгийг эмч нар зөвлөж байна! 1894 онд үүссэн Lifebuoy брэнд нь дэлхийн I, II дайны үед цэргүүд болон энгийн иргэдэд бактерийн эсрэг саванг нийлүүлж холер, дизентер болон бусад халдварт өвчнөөс олон хүний амь насыг аварсан баялаг түүхтэй бөгөөд өнөөдөр ч эрүүл мэндийг сахин хамгаалах энэхүү үйл хэргээ үргэлжлүүлсээр байна.

Гар угаах зөв дадлыг түгээн дэлгэрүүлж, халдвараас хамтдаа сэргийлцгээе!

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг