Уншиж байна ...

Аравдугаар сарын 28-наас сурагчдын "Бие даалтын долоо хоног" эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
3 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан.

Энэ дагуу 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.

Мөн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцэд I улирлын 9 дэх долоо хоног буюу аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд "Бие даалтын долоо хоног" байхаар тусгасан.

Хичээлийн жилийн бие даалтын долоо хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжтэй энд дарж танилцана уу. 

 

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар