Уншиж байна ...

Гал түймрийн аюулаас 3-17 насны гурван хүүхдийг авран хамгаалжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НОБЕГ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гал гарч байна гэх дуудлага өчигдөр /2024.10.19/ шөнийн 01:05 цагт бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гал тогооны хэсэгт эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

Гал түймрээс 3-17 насны гурван хүүхдийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 60 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангаж ажилласан талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.