Уншиж байна ...

Зорилготой хуримтлуулж эхлэхэд тань туслах 5 зөвлөмж

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 39 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь нийтэд таниулан сурталчлах зорилгоор жил бүрийн 10-р сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд манай улсад ч уг өдрийг тэмдэглэн, хуримтлал үүсгэхийг төрөл бүрээр урамшуулан дэмжиж, багаас нь дадал зуршил бий болгох зорилгоор хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох зэргээр үр өгөөжтэй олон ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хуримтлалын өдрийг “Зорилготой хуримтлуулъя” уриан дор зохион байгуулж буй бөгөөд зорилго юунд хэрэгтэй агаад хэрхэн зорилготойгоор хуримтлуулж эхлэхэд тань туслах зөвлөмжийг танд хүргэж байна.

Зорилготой хадгалах яагаад чухал гэж?

Санхүүгийн бат бөх суурийг бий болгох нэг үндэс бол мөнгөө хэмнэх явдал юм. Хэрэв та сар бүр тогтмол хуримтлуулахаар сэтгэл шулуудсан бол хамгийн эхлээд юунд зориулж хэмнэж байгаагаа тодорхойлж, өөрийнхөө зорилго бүрийн төлөө тууштай байхыг хичээгээрэй.

  1. Хадгаламж нээж буй зорилгоо тодорхойлох

Хамгийн нэгдүгээрт мөрөөдөл ч бай хадгаламж ч бай тодорхой хүрэх зорилготой байх нь хамгийн чухал. Амралтаараа хийх зүйлээ төлөвлөх, хүүхдүүдийнхээ боловсролд зориулах, байрны урьдчилгаа хийх, дуртай хамтлаг дуучдынхаа аялан тоглолтыг үзэх гэх мэт яг юунд зориулж хадгалж эхлэх гэж байгаагаа тодорхойлох нь таны хадгалах дадлыг илүү “амттай” болгоно. Хэрэв та хэд хэдэн зорилго тодорхойлсон бол тухайн зорилгууддаа зориулж өөрийн сарын дундаж төсвийг гаргаж орлогоо хэрхэн хуваарилах талаар тооцоолоорой.

  1. Хадгаламжийн хугацаа тодорхой байх

Хэрэв болзоот залуу эсвэл бүсгүй тань товлосон цагтаа болзоондоо ирэхгүй бол яах вэ? Мэдээж хэрэг энэ болзоо тийм бүтэмжтэй болохгүй л болов уу? Яг үүний адилаар мөнгөө хадгалахдаа ч тодорхой хугацааг зоож өгөх нь хамгийн үр дүнтэй арга юм. Хэт том урт хугацааны зорилго тавьж өөрийгөө зовоолгүй жижиг боловч хүрэх боломжтой зорилгуудаас эхлээд хадгалж эхэлбэл өөртөө дарамт өгөхгүйгээр хадгалж эхлэх бүрэн боломжтой. Хэрэв та энэ төрлийн зорилготой бөгөөд өөрөө хугацаагаа тогтоож өгч болдог хадгаламжийг сонирхож байгаа бол ХасБанкны зорилготой хадгаламжийг нээж илүү урам зоригтойгоор хадгалж эхлээрэй.

  1. Зорилго бүрдээ өөр данс нээх

Өөрийн бодит болгохоор зорьж буй зорилго бүрдээ зориулж тус тус хадгаламжийн данс нээгээрэй. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг шиг, бидний хүсэл зорилго ч ганцаар хязгаарлагддаггүй. Жишээ нь машин, байшин авах, аялал төлөвлөх, хуримаа хийх, эрүүл мэнд, гэнэтийн хэрэгцээнд гэх мэт олон хэрэгцээ шаардлага үүсэж байдаг. Тиймээс та өөрийн хуримтлалын хугацаа болон зорилгодоо хүрэхэд шаардагдах мөнгөн дүнг үндэслэн орлогоо тус бүрийн дансандаа хуваарилаарай. Мөн та зорилготой хадгаламжуудаа нэн хэрэгцээтэйгээс нь эхэлж эрэмбэлээд аль хадгаламжид хэдий хэмжээний мөнгө байх боломжтойг тооцоолбол илүү амар байх болно.

  1. Зорилгодоо тууштай байх

Ингэхийн тулд өөрийн хуримтлалаа хэрхэн өсөж байгааг хянаж, хуримтлуулахаар төлөвлөсөн дүнгээ хадгалж чадсан эсэхээ сар бүр тогтмол шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр таныг зорилгодоо илүү тууштай байхад тань тусална. Та сар бүрийн орлого, зарлага болон хадгаламждаа нэмж буй дүнгээ excel sheet-ээс авхуулаад орлого зарлагаа хөтлөх дэвтэр авах эсвэл зориулалтын апп татаад дансаа хөтлөөд явсан ч болно. Хэрвээ төлөвлөсөн дүнгээ хадгалж чадахгүйд хүрвэл кино үзэх, гадуур хооллох зэрэгт төлөвлөсөн байгаа хасаж болохуйц төлөвлөгөөгөө түр хойш нь тавьж хадгаламждаа нэмээрэй.

  1. Хадгаламжаа автоматжуулах

Сар бүр хэдийг хадгалахаа санаж, тогтмол мөнгө нэмэх нь хадгаламжийн процессыг төвөгтэй болгож мэднэ. Харин хадгаламжаа автоматжуулснаар таны зорилгыг тууштай, тасралтгүй үргэлжлүүлэхэд туслах болно. Та банкныхаа захиалгат гүйлгээний үйлчилгээг идэвхжүүлээд л боллоо. Ингэснээр та цалингийн данснаасаа хэдий хэмжээний мөнгийг, ямар хугацаанд, хаашаа шилжүүлэхээ нэг удаа тохируулаад, сар бүр тогтмол хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой болно.

Та дээрх алхмуудыг хэрэгжүүлснээр хуримтлуулж эхлэхэд тань илүү хялбар болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв хуримтлал үүсгэн хадгаламж нээхээр зэхэж байгаа бол дараа гэж хойшлуулах хэрэггүй яг одоо ХасБанкны зорилготой хадгаламжийг нээгээрэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.