Уншиж байна ...

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас үргэлжлэн орж, шуурна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 49 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Иймд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улсын чанартай томоохон авто замууд дээр халтиргаа гулгаа ихээр үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул аль болох холын замд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөлөө.