Уншиж байна ...

Цас орсонтой холбоотойгоор зам тээврийн ослын 758 дуудлага бүртгэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн Ням гарагт нийт нутгаар нойтон цас орсноор авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.

Нийслэлд Багануур, Налайх дүүрэгт цас орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж байсан бол орон нутагт Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт зам мөстөж хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан билээ. 

Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвөөс тодруулахад "​Зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн" гэв.

Ослын шалтгааны дийлэнх нь зуны дугуйгаа солиогүйгээс үүдэлтэй байгааг албаныхан мэдээлсэн юм. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ өвлийн бэлтгэлийг хангаж, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солихыг зөвлөж байна.

https://www.facebook.com/transportationpolice/videos/886647639804695