Уншиж байна ...

Армийн ДАШТ-д эрэгтэйчүүд багийн төрлөөр алт, эмэгтэйчүүд хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Узбекистаны Ташкент хотод энэ сарын 14-нөөс 20-ныг дуустал жүдогийн Армийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болсон билээ. 

29 орны жүдочид оролцсон тус тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Наранцэцэг, 57 кг-ийн жинд Л.Сосорбарам, +78 кг-ийн жинд А.Адъяасүрэн нар алт, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Ц.Гал-Од, 57 кг-ийн жинд М.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр нар мөнгөн медаль хүртсэн юм.

Түүнчлэн багийн төрөлд эрэгтэй баг алтан медаль хүртжээ. Шигшээд Узбекистаныг хожсон бол хүрэл медалийг Казахстан, Ираны баг зүүсэн юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны тамирчид алт, Франц мөнгө, Монгол, Италийн баг хүрэл медаль хүртэв. 

Тэмцээнийг Олон Улсын Армийн Спортын Холбоо (IMSC), Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF) хамтран зохион байгуулсан байна.