Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдөр орой хаажээ.
Энэ сарын 28-ны 22:00 цаг хүртэл буюу долоо хоног уг замд засвар, шинэчлэлийн ажил хийх юм байна.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
"Өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэн дуусаагүйтэй холбоотой.
Найрамдлын зам, Товчооны замын шинэчлэл, аюулгүйн тойрог, тэмдэг, тэмдэглэгээ, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр нүхэн гарцын ажил бүхэлдээ дуусна. 11 дүгээр сарын 1-н гэхээд бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээнэ" гэж “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн авто замын инженер М.Золбоо мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!