Уншиж байна ...

ЦЕГ: 16-17 насны хүүхдүүд бүлэглэн бусдын биед халдаж, зодсон үйлдлийг илрүүлэн шалгаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

“Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 21-ний 22:00 цагийн үед бүртгэгджээ. 

Шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн Б-гийн биед үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар