С.Шаарийбуу: Айлын зуслангийн байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байх юмсан гэж боддог байлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд /2026.06.19/ хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулжээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах “Ногоон орон сууц” төслийн орон сууцанд гурван өрөө байр гардуулж байна. Та өнөөдөр байрандаа орж болно. Монгол төр таны зовлонг бүрэн нимгэлж чадахгүй ч таныг ганцааранг нь үлдээхгүй, хамт байгаа. Засгийн газар иргэнийхээ төлөө, үнэнийг тогтоолгохын төлөө хичээн ажиллана” гэлээ.
"Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна. Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байх юмсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна" хэмээн гавьяат багш С.Шаарийбуу сэтгэгдлээ хуваалцжээ.
Уулзалтын дараа тэрбээр гурван өрөө байрандаа очиж, хүлээн авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

