PC Mall × Next Electronics хамтран энэ жилийн хамгийн том ELECTRONICS EXPO 2026-г эхлүүлэхэд бэлэн боллоо
Жил бүрийн зуны хамгийн их хүлээлттэй худалдааны нэг болох цахилгаан барааны нэгдсэн худалдаа энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэглэгчидтэй уулзах гэж байна.
Шинэ технологитой танилцах, дэлхийн шилдэг брэндүүдийг нэг дороос харьцуулах, хамгийн ашигтай нөхцөлөөр худалдан авалт хийх боломжийг бүрдүүлдэг ELECTRONICS EXPO 2026 энэ жил Монголын хамгийн том цахилгаан барааны сүлжээ дэлгүүрүүд болох PC Mall болон Next Electronics-ийн хамтын ажиллагаатайгаар зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээ 2026 оны 06-р сарын 21-нээс 07-р сарын 08-ны өдрийг дуустал Тусгаар тогтнолын талбайд үргэлжлэх бөгөөд хэрэглэгчдэд цахилгаан барааны өргөн сонголт, онцгой хямдрал, урамшуулалт нөхцөлүүдийг нэг дор санал болгоно.
Энэ жилийн ELECTRONICS EXPO-г зорих онцлох 4 шалтгаан:
🔥 60% хүртэлх онцгой хямдрал
🎁 Худалдан авалтын үнийн дүнгийн 9%-д хүссэн бэлгээ сонгох боломж
🏆 Азын сугалаагаар 9 супер азтан тодорно
💳 Хэрэглээний лизингийн шийдвэрийг газар дээр нь 15 минутын дотор авах боломж
Зурагт, хөргөгч, угаалгын машин, жижиг цахилгаан бараа, IT бүтээгдэхүүн болон гэр ахуйн хэрэгцээт бүх төрлийн барааг нэг дороос хамгийн ашигтай нөхцөлөөр худалдан авах боломжийг бүрдүүлсэн энэ зуны хамгийн том цахилгаан барааны худалдааг бүү алдаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

