The HU-ийн “Wolf Totem” тоглолтын албан ёсны ивээн тэтгэгчээр “Chinggis Beer” брэнд ажиллана

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Түүхээр овоглосон “Chinggis Beer” брэнд, хүннү рок урсгалыг дэлхийд таниулагч “The HU” хамтлагийн дэлхийг тойрох “Wolf Totem” тоглолтын эхлэл болсон Монгол дахь тоглолтыг албан ёсоор ивээн тэтгэн ажиллана.

зураг
 

“The HU” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан олон улсын аялан тоглолтоо эх нутгаасаа  эхлүүлж энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулан дэлхийн хэмнэлийг эх нутагтаа эгшиглүүлэх юм. Энэхүү түүхэн тоглолтын албан ёсны ивээн тэтгэгч “Chinggis Beer” брэнд “Chinggis Draft” буюу шинэхэн задгай шар айргаар үйлчилж, амьд хөгжмийн эрч хүчийг амьд исгэлтийн шинэхэн амттай хослуулсан дахин давтагдашгүй туршлагыг үзэгчдэдээ мэдрүүлнэ.

Дэлхийг тойрох их аяллын эхний алхам, эхний тайз, эхний догдлол ийнхүү төрөлх нутагтаа бичигдэх гэж буйгаараа энэхүү тоглолт онцгой ач холбогдолтой.

Монголд урьд өмнө нь хөгжмийн тоглолтын үеэр үзэгчдэд ‘draft’ буюу шинэхэн задгай шар айргаар үйлчилж байсан тохиолдол байгаагүй бөгөөд “Chinggis Beer” брэнд болон "Wolf Totem" тоглолт энэ жишгийг анх удаа хамтдаа бүтээж буй юм. Дэлхийн хэмжээний тоглолтын соёлыг монголын үзэгчдэд мэдрүүлэх энэхүү шинэ туршлага нь тоглолтын онцлох хэсгүүдийн нэг мөн билээ.

“The HU” хамтлагийн 10 жилийн туршлага, дэлхийн стандартыг цогцлоосон аялан тоглолтоо эх орноосоо эхлүүлж буй бахдам мөчид “Chinggis Beer” брэнд зөвхөн албан ёсны түнш байгаад зогсохгүй, Монголын тайзнаас дэлхий рүү хөтлөх онцгой үйл явдлын нэгээхэн хэсэг болж байна.

Үндэсний бахархалт “Chinggis Beer” брэнд, тал нутгийн ондоошлоороо түүчээлсэн “The HU” хамтлаг ийнхүү нэгэн тайзан дээр нэгдэхийн зэрэгцээ дэлхий рүү чиглэх их аяллын эхлэлд нь бэлгэдлийн дөрөө жийлгэж буй нь онцлууштай.

зураг
 

Наймдугаар сарын 8-ны үдэш “The HU” хамтлаг дэлхий рүү гарах аяллаа эхлүүлнэ. Харин тэрхүү түүхэн эхлэлийн амтыг “Chinggis Beer’ үзэгчидтэйгээ хамтдаа бүтээнэ. Дэлхийн жишгийг батлан харуулсан бахдам тоглолтыг үзэх ховорхон цаг мөчийг үзэхэд гурав хоног үлдлээ.

Амьд хөгжмийн тоглолтыг шинэхэн амьд шар айрагтай

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.