₮3.7 тэрбумын төсөвт өртөгтэй, Морингийн давааны 1.5 километр авто зам жилийн дараа ашиглалтад орлоо

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад оржээ. Авто замын ажлыг 2025 онд эхлүүлж байсан юм.

Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд хоёр талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой баригджээ.

Уг авто замаар “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү явж буй хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлжээ. Өөрөөр хэлбэл ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох болж байна.

Авто замын барилгын ажлыг “Эко эвсэг зам” ХХК гүйцэтгэжээ.

Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Морингийн давааны авто замаас ландфилийн талбай хүртэл авто замыг барихад Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮3.7 тэрбумыг зарцуулах төсөвт өртөгтэй байна.
зураг