"КOП-17 бага хуралд оролцохоор 5,000 орчим зочид төлөөлөгч манай улсад ирнэ"

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, эвент арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Энэхүү хуралд оролцохоор олон улсаас хэр олон зочид төлөөлөгч манай улсад ирэх талаарх сэтгүүлчийн асуултад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл дараах хариултыг хэлсэн юм. 



-Талуудын 17-р бага хурал (COP17)-ын хүрээнд хэчнээн гадны зочид төлөөлөгч, жуулчид ирэх вэ. Зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал хотын төвд хангалттай байгаа юу?

-Одоогийн байдлаар 5,000 орчим төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл бий. Хуралд оролцох гэж байгаа төлөөлөгчдийг аялал жуулчлалын чиглэлийн жуулчид гэж хүлээн авч хөдөө орон нутаг болон хотыг тойрсон жуулчны баазуудад тусгайлан хөтөлбөр гаргаад санал болгож байгаа. Үндсэн веб сайтаар эдгээр хөтөлбөр зочдод хүрнэ.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон ААН-тэй гэрээ хийж зах зээлийнхээ үнэ тарифаар жуулчдад үйлчлээд явах юм.

Мөн хувийн зочид буудлуудын урьдчилсан захиалгыг долоодугаар сарын 10 хүртэл хийсэн. Үндсэн веб сайт дээр урьдчилсан захиалгууд хийгдсэн. Тодруулбал 40 орчим зочид буудлын 500 орчим өрөөнд 1,000 гаруй хүний захиалгыг бүртгэсэн.

Долоодугаар сарын 10-наас хойш олон улсын зочид төлөөлөгчдийн захиалга зах зээлийнхээ үнээр хийгдэнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд А, Б зэрэглэлийн бүсэд 85 зочид буудал байдгаас бид 40 гаруй зочид буудалтай хамтын ажиллагааны гэрээ хийж олон улсын зочид төлөөлөгчдийг авах 1,000 орчим өрөөг одоогийн байдлаар захиалаад байна.