"Зүүнсалаа, Баруунсалаа, Баянхошуу чиглэлийн автобуснууд Толгойтын замаар тойрч явж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “Сүү” компанийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил үргэлжилж байна.

Энэ үеэр тус компанийн урд хэсгээс болон Тэсо компанийн замын уулзвараас Депогийн автобусны буудал хүртэлх авто замыг долоодугаар сарын 14-нөөс бүхэлд нь хаасан. Авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-ний өдөр нээнэ.

Тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:16Z, Ч:62Z, Ч:77Z, Ч:12Z, Ч:16АZ, Д:8Z, Ч:6Z, Ч:82Z, М:1АZ, Ч:20АZ, Ч:44Z, Ч:46Z, Ч:57Z, Ч:57БZ, Ч:20БZ гэсэн 15 чиглэлийн замнал доорх зураглалын дагуу үргэлжлэн зорчиж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас дахин санууллаа.

Тодруулбал М1А Ханын материал, Зүүнсалаа, Баруунсалаа, Баянхошуу, Толгойт, Их наран, Чулуун-Овоо, Чингис СООСЭ чиглэлийн автобуснууд Толгойтын замаар тойрч, үндсэн буюу төв замдаа нийлж байгаа юм. Энэ зохицуулалт нь автобусаар зорчих хугацааг уртасгаж, иргэдийг бухимдуулж байна.

Нийтийн тээврийн автобусны өөрчлөлт орсон замнал:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг