Найман гол үерийн түвшнийг, хоёр гол үерийн АЮУЛТАЙ түвшнийг давж хүчтэй үерлэсэн байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол орны ихэнх гол мөрөн олон жилийн дундаж түвшнээс давсан, 8 гол үерийн түвшнийг давсан, 2 гол Үерийн аюултай түвшнийг давж хүчтэй үерлэсэн талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар:
- Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Өндөрхаан сум/,
- Хангай нурууны араас усжих Орхон,
- Хануй, өврийн Таац,
- Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.
- Туул / Лүн сум/ ,
- Сөгнөгөр, Хараа /Дархан/,
- Хэрлэн, /Мөнгөнморьт сум/,
- Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/,
- Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/,
- Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшнийг 5-20 см давсан.
- Балж ,
- Онон гол үерийн аюултай түвшнийг 15 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд иргэд та бүхэн:
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих,
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
- Үерийн түвшин нэмэгдсэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахгүй байх
- Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрд хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

