“Үхэр, тугал зарна” гэх фэйсбүүк зард хууртаж 10 саяыг шилжүүлжээ
“Үхэр, тугал зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож, худалдаж авахаар 10,000,000 төгрөгөөр залилуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг сэрэмжлүүллээ.
Тодруулбал залилагч этгээд хуурамч фэйсбүүк хаягаас иргэд рүү бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлж, "Орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй" гэх зэргээр залилан мэхэлж байжээ.
Иймд худалдан авалт хийхдээ урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, бараа, эд зүйлсээ аваагүй тохиолдолд гүйлгээ хийхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

