"ЗХУТ-д бүртгэлтэй жуулчин тээвэрлэх автобус болон 8-аас дээш суудалтай автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Харин жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй автобус, 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Тодруулбал Нийслэлийн Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд(ЗХУТ) бүртгэлтэй, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.3.3-д заасан “Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш суудалтай” тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм байна.