Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх болон Саппорогоос Таван шарын уулзварын авто замын ажлыг жилээр хойшлуулжээ
Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэл хоёр эгнээ бүхий 7 метр өргөн зорчих хэсэгтэй, 12.55 километр урт авто зам барихаар ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрсөн сард зарласан хэмээн албаны хүн мэдээлж байв.
Мөн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэхээр төсвийг батлаад буй.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулснаар тус хоёр чиглэлийн авто замын ажлыг энэ жил гүйцэтгэхгүй болсон байна.
"Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх болон Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын тендерт гомдол гарсан тул энэ жил гэрээ байгуулахгүй гэсэн бичиг Сангийн Яамнаас ирсэн. Дараа жил тендерийг дахин зарлана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

