ФОТО: Абэ Үта тэргүүтэй япончууд таван жингийн дөрөвт аваргаллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг Улаанбаатар Их Дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн бөхчүүд хүч үзлээ. 

Нийт 58 орны 454 жүдоч бүртгүүлсэн энэ удаагийн тэмцээний эхний өдөр Японы баг таван жингийн дөрөвт нь түрүүллээ. Арлын орныхон бүх жинд финалдсан ч эрэгтэйчүүдийн 60 кг-д Риюү Нагаяама мөнгөн медаль зүүсэн юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Абэ Юта Их Дуулгын 12 дахь алтаа авсан нь энэ өдрийн онцлох үйл явдал байв. 

Азербайжан нэг алт, нэг хүрэл медаль авсан бол Франц, Итали, БНХАУ, ОХУ тус бүр нэг мөнгө зүүж, 15 улс ямар нэгэн медальтай болов.

Монголоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат нэг хүрэл медаль хүртэв.

Маргааш тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын медальтнууд тодорно.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг