Өнөө шөнө Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 градусыг, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар -5 градусыг давж цочир хүйтэрнэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө буюу өнөө шөнө Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгэ, Хэнтийн баруун хэсгээр хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Мөн Архангай, Булган, Төв аймгийн нутгаар -5 градусыг давж цочир хүйтрэх юм байна.
Дорнодын хойд хэсгээр хүйтэн бороо, Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр их бороо орохыг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

