Уншиж байна ...

Ирэх сарын 1-нээс нэгдсэн сүлжээнд болон дулаан хангамжийн системд сэлгэн залгалт, шинээр холболт хийхийг зогсооно

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг зогсоохыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. 

Тодруулбал Монгол Улсын Эрчим хүчний сайдын А/209 тоот тушаалын дагуу халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож, 2024-2025 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зогсоох юм байна. 

Тухайн заасан хугацаанд техникийн нөхцөлийн хүчинтэй хугацааг сунгуулах болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлуудаас бусад техникийн нөхцөлийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхгүй болно. Дээр дурдсан хугацаанд дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авахгүй байх, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй болохыг мэдэгдэв. 

зураг